Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх нь ээ. Өнөөдөр говийн нутгаар, 18-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд зүүн зүгийн нутгаар, 21-нд баруун нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар сэрүүхэн, шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 хэм дулаан. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 22-27 градус дулаан байх ажээ.