Лос Анжелест болно. Хэрэв энэ тоглолтонд Бостон Селтикс хожвол аварга
болж, Лос Анжелес Лейкерс хожвол цуврал 3:3 болж тэнцэх юм.
Хоол болтол шийр зугаа гэгчээр зарим нэг мэдээллээс хүргэе.
*Коби өмнөх буюу цувралын 5 дахь тоглолтонд 38 оноо авсан. Ингээд
тэр энэ жилийн плей-оффт нийтдээ 622 оноотой болжээ. Коби 3 дахь
удаагаа плей-оффт 600+ оноо авч байгаагийн дээр 3 плей-офф дараалан 600+
оноо авсан НБА-ын түүхэн дэх анхны тоглогч болжээ. Плей-оффт 600+ оноог
3 удаа авсан өөр ганц тоглогч байдаг нь Майкл Жордан бөгөөд тэрээр
1992, 1993 болон 1998 онуудад энэ амжилтыг үзүүлж байв.
*Коби мөн 5 дахь тоглолтын 2 болон 3-р үед багийнхаа 23 оноог
дараалж авсан. 2007 оны Дорнод бүсийн хагас шигшээд Детройт –
Кливлендийн тоглолтын үеэр ЛеБрон Жеймс багийнхаа сүүлийн 25 оноог
дараалан авч байснаас хойш ямар нэг тоглогч 20+ оноо дараалж аваагүй
байсан гэнэ.