Орон сууцны үнэ буурна

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд их байдаг. Тиймээс өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ 2 100 000 орчим төгрөг байсан бол “Засгийн газраас дэмжлэг авсан” хамгийн сүүлд ашиглалтад орж байгаа барилгуудын үнэ 1 200 000-1 500 000 төгрөгийн үнэтэй байгаа юм.  Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 219 төслийн 38 311 айлын шинэ орон сууц зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд 36 мянган 815 айлын энгийн орон сууц, 1496 нь хаусын зориулалттай сууц юм байна. Ирэх жил Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан орон сууцнууд ар араасаа ашиглалтад орохоор зах зээлийн жам ёсны дагуу орон сууцны үнэ буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Энэ жилээс цемент дотооддоо үйлдвэрлэж эхлэх учраас цаашдаа орон сууцны өртөг буурна, цаашлаад арматурын төмрөө өөрсдөө хийдэг болчихвол ханш бүр ч бууж тогтворжино гэсэн өөдрөг таамаглалыг эдийн засагчид хийж байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж