&#34Галзуу хурд&#34 киноны од Пол Волкер амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

&#34Галзуу хурд&#34 киноны од Пол Волкер амиа алдлаа

Галзуу хурд киноны од Пол Волкер 40 насандаа автомашины ослоор амиа алджээ. Лос Анжелес хотын хойд хэсэгт найзынхаа Порше машинд сууж явсан тэрээр хүнд шархаа даалгүй газар дээрээ амиа алдсан байна. Тэрээр сүүлийн үед Hours кинон дээр ажиллаж байсан бөгөөд түүний тоглосон сүүлийн кинон энэ сарын 13-нд нээлтээ хийх юм. Лос Анжелесийн цагдаагийн газар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Баттай бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар жолооны ард сууж явсан түүний найз архи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй байгаа юм. 2001 оноос эхлэн Галзуу хурдын цувралд тоглож эхэлсэн бөгөөд сүүлчийн зургаа дахь цуврал өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн билээ. Пол Волкерийг дурсаж, түүний фенүүд гэрийнх нь гадаа лаа асааж, гашуудаж байна. Юниверсаль студи 2016 онд галзуу хурдын 7 дахь цувралыг хийнэ гэж байсан ч ийнхүү хамгийн гол жүжигчин нь амиа алдсанаар хэн тоглох нь одоогоор асуулт болж үлдлээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж