“Гоёл” наадмын шилгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадмын шилгүүд тодорлоо

Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл” энэ жил 25 дахь удаагаа зохиогдож, шилдгүүдээ нэрлэлээ. Монголын дизайнеруудын холбоо, Дизайнеруудын академи болон Херо энтертэйнмент студийн хамтран зохион байгуулсан Гоёл наадам бямба гаригт Соёлын төв өргөөнд хөл хөдөлгөөнтэй болж өнгөрөв. Наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналын эзнээр загвар өмсөгч Х.Халиунаа, н.Мөнгөнцэцэг, н.Сэлэнгэсүрэн нар шалгарч, Дизайнерын академын шагнал, “Хүндэт одон”-гоор Шилмэл загвар ХХК-ийн дизайнер н.Батзаяа шагнуулав. Харин наадмын тусгай шагнал дизайнер Сарангэрэл болон Хятад улсаас ирж, Хорчин үндэстний хувцасны коллекцоо танилцуулсан дизайнер Лю Ин нарт очсон юм. Мөн Өвөр Монголын Хөх хотын загварын компанийг төлөөлж, “Нарны хатад” коллекцоор оролцсон дизайнер н.Түвшинзаяа “Гоёл” наадмын шилдэг залуу дизайнер шагналын эзэн болсон бол “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер н.Өнөболор, “Сити” Дээд сургуулийн оюутан, дизайнер н.Отгонзаяа, “Best tailor” компанийн дизайнерн н. Биндэрьяа, дизайнер н.Цас, “Diamond fashion” компанийн дизайнер н.Алтанчимэг нар “Гоёл” наадмын топ загвар зохион бүтээгчээр шалгарав.  Наадмын “Шилдэг зохион бүтээх товчоо” шагналаар энэ удаа “Дархан минж” ХХК шагнууллаа. Эцэст нь наадмын хамгийн том шагнал болох Гран При шагналын эзнийг нэрлэхэд “Аяс кашмер” компанийн дизайнер Оюунбилэг шалгарсан юм. Харин загвар өмсөгч н.Чинзориг, н.Сарнай нар наадмын шилдэг загвар өмсөгч шагналын эзэд боллоо. “Гоёл” наадмын “Топ модель”-ийг нэрлэх мөч болоход загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон нь үзэгчдэд төдийгүй шагналын эзэнд өөрт нь ч гэнэтийн бэлэг болсон юм.

Н.ЭНХ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж