Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт ДГО 01-66 улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлэн, таслан зогсоожээ. 1000 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул хойшлуулшгүй ажиллагаа хийж, баримтжуулан Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлж байна.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж