Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 2-4 градус хүйтэн байна. Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говь, тал хээрийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байх юм байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж