Япон, Өмнөд Солонгос хоёр Хятадын өмнө нь агаараас хамгаалах бүс гэж зарласан бүсэд байлдааны онгоцнуудаа илгээн Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудыг тойрсон сөргөлдөөнийг даамжруулах эрсдлийг хийлээ. Эдгээр эзгүй арлуудын төлөө Япон, Хятад хоёр маргаантай байгаа юм.
Үүний өмнө Хятадын шаардлагыг үл тоосон нислэгийг Японы тээврийн онгоцнууд хийсэн байна. Мөн тэр бүсээр Америкийн В-52 стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц зэвсэггүйгээр нислэг хийсэн байна. Уг бүсэд үүсээд байгаа газар нутгийн маргааны хурцатмал байдалтай холбогдуулан АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Хятад, Япон, Өмнөд Солонгост айлчилна.
Зүүн Хятадын тэнгис дэх Японтой маргаантай ольтриг мөн тэр бүс дэх Өмнөд Солонгостой маргаантай нэг арлын агаарын бүсэд харийн онгоцнуудыг таних Агаараас хамгаалахын бүс байгуулж буйгаа Хятадын Засгийн газар 2013 оны арваннэгдүгээр сард зарласан юм. Газар нутгийн маргаантай бүсээр нисэх гадаадын ангоцнуудыг эртнээс энэ талаар мэдээлж байхыг Бээжин шаардсан байлаа. Арлуудын агаарын бүсэд үл танигдах онгоцнууд нислэг хийвэл “хамгаалалтын арга хэмжээг аргагүй эрхэнд авах болно” гэж Хятад сануулсан байгаа.