“Дижитал”
хамтлагийн ахлагч байсан Баавар
/Ш.Батбаяр/ хар тамхи худалдсан хэрэглэсэн хэрэгт холбогдож, тэнсэн
харгалзах ял авсан. Тэрбээр эл хэрэгт шалгагдаж байхдаа өнгөрсөн
гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах
өрөөнд галд өртсөн юм. Хэдэн
сарын турш эмчлүүлж, арьс нөхөх эмчилгээ хийлгэсний дүнд амь нас нь
аврагдсан. Хэдийгээр түүний гал тавьсан, өөрийгөө шатаасан гэх
хэрэг нь дуусаагүй байгаа ч БНСУ-ыг зорьж дахин хагалгаанд
орсон байна. Тэрбээр өнөөдөр
цахим хуудаснаа зургаа
байршуулж “Гурван цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо” гэж бичжээ. Түүний
хилээр гарах эрхийг хязгаарлаад байсан ч өмгөөлөгч нь прокурорын
байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар эрүүл мэндийн
байдлыг нь харгалзан хэргийг нь түр түдгэлзүүлсэн байна.

С.СҮРЭН