Ааваас хүүдээ бичсэн захидал

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Ааваас хүүдээ бичсэн захидал

Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи
минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь
хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн
орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа
чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн
гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их
ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад
чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж
зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ
байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн. Зарим дэвтэр номоо хайш яайш
тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон
дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо
зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж