Ерөнхийлөгчийн хүү Суданд энхийг сахиулаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хүү Суданд энхийг сахиулаад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сард Өмнөд Суданыг  энхийг сахиулахаар явсан бөгөөд өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монголыг төлөөлсөн 850 цэрэг эрсийн  хамт Мотобуудлагын батальонд есөн сарын хугацаанд алба хаасан юм. Ерөнхийлөгчийн дунд хүүг Судан руу энхийг сахиулахаар явсаныг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тодорхой мэдэгдэхгүйг хичээсэн бөгөөд аюулгүй байдал талаасаа ингэх нь зүйтэй ажээ.

Тэгвэл эмч мэргэжилтэй Э.Эрдэнэ эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлж өнөөдөр эх орондоо ирж, “Энхийн төлөө” медалийг Ерөнхийлөгч аавынхаа гараас хүртлээ. Улстөрчдийн хүүхэд гэхээр л гадаадын нэр хүндтэй сургуульд сурдаг эсвэл элдэв хэрэг төвөгт орооцолдон эцгийнхээ чихийг халуулцуулдаг бол эх орныхоо нэр хүндийг дэлхийд өргөх ийм үйлсэд оролцож байсан түүхгүй юм. Өмнө нь Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн хүүгээ мал маллуулж монгол ухаанд сургахаар нутаг руугаа явуулж байсан нь олныг гайхшруулж, басхүү бахархах сэтгэдэл төрүүлж байсан бол энэ удаад бас нэгэн гайхалтай үйл явдал болсныг монголчууд есөн сарын дараа мэдэж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж