1000 ширхэг тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

1000 ширхэг тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Замын-Үүдийн гаалийн газар авто машинд их хэмжээний тарваганы арьс нуун хилээр гаргахыг завдсан үйлдэл өчигдөр гарсан байна. Ингэхдээ Замын-Үүдийн хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт 01-66 ДГО улсын дугаартай авто машинд 1000 ширхэг тарваганы арьс нуун хилээр гаргах гэж байсныг Гаалийн байгууллагын улсын байцаагчид илрүүлэн таслан зогсоожээ. Энэ нь урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан гаалийн хяналт шалгалтаас нуусан тул гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцож Цагдаагийн байгууллагад эрүү үүсгэн шалгаж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж