Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон 850 хүнийг өнөөдөр Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Батлан хамгаалах яамны “Африкийн Энхийн төлөө”, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар “Энхий төлөө” зэрэг одон медалиар шагнаж урамшуулллаа.
УИХ-ын дарга энэ үеэр энхийг сахиулагчид хандан үг хэлэхдээ, одоогоос 10 гаруй жилийн өмнө дайны гал ид дүрэлзэж байсан Ирак улсад 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг анх удаа илгээн, ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж, бусдаас суралцдаг байсан бол одоо бусдад заах хэмжээнд хүрч, мотобуудлагын батальон хүртлэх хүч хэрэгсэлтэйгээр бие даан үүрэг гүйцэтгэх болсон нь үнэхээр бахархмаар сайхан амжилт юм. Энхийг сахиулагчид та бүхэн цаг агаарын эрс тэс нөхцөл, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, эгзэгтэй цагийн байдал зэрэгт цэрэг хүний зориг тэвчээр, эрдэм чадлыг шавхан үүрэг, зорилгоо амжилттай биелүүлж чадлаа” гэсэн байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-аас явуулж буй “UNMISS” энхийг дэмжих ажиллагаа нь тус улсад төдийгүй тухайн бүс нутагт тогтвортой ажиллагаа бөгөөд Монгол Улсын энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд голлох үүрэгтэй ороцож үүрэг гүцэтгэлт, бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүдээр бусад орнуудын ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайлал болж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсаныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэлээ.