Их хэмжээний алт хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Их хэмжээний алт хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн Ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газар хамтран их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан ноцтой үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, өчигдөр Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд зорчин явсан монголын дөрвөн иргэний ачаа, тээшинд шалгалт хийснээрнийт 13 гулууз, 18 кг 91 грамм алтын улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ. Ийм хэмжээний алт нь дунджаар 1.3 тэрбум төгрөгтэй тэнцэх  бөгөөд энэхүү ноцтой үйлдлийг одоогоор Тагнуулын байгууллага шалгаж буй ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж