Эмнэлгийн үйлчилгээний дарааллыг 40 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн үйлчилгээний дарааллыг 40 хувиар бууруулна

Эрүүл мэндийн цахим үнэмлэх нэвтрүүлэх чиглэлээр тусгай баг гараад ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуулгалаа. Цахим үнэмлэх нэвтрүүлснээр үүрийн таван жингээр эмнэлгийн хаалгыг сахин дугаарлах явдлыг бууруулна гэж тэрээр үзэж байна. Урьдчилан хийсэн судалгаагаар 2016 он гэхэд эмнэлгийн хүлээлгийн дарааллыг 40 хувь бууруулна гэж тооцжээ. Ингэснээр бүртгэлийг нэг минутад хийдэг болж, иргэн бүрийг эрүүл мэндийн цахим дэвтэртэй болгох гэнэ. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд тусгасанчилан иргэдийг даатгалаа бүрэн дүүрэн ашиглахад тус дөхөм болох юм. Түүнчлэн эмч нарын хүнд суртал, хээл хахууль, зардал, чирэгдэлийг багасгах зорилгоор нэгдсэн төлбөр тооцооны систем нэвтрүүлж, зайнаас төлбөр тооцоо хийдэг болох, гар утас, интернэт, мөнгөний машинаас төлбөр тооцоо хийдэг системийг улам өргөжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж