Цэцэрлэгийн багш нар компьютертэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багш нар компьютертэй боллоо

Аймгийн төвд өнөөдөр улсын төсвийн 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр цэцэрлэгүүдэд 1462 хүүхэд суралцаж байгаа бол 160 гаруй багш ажилчид ажиллаж байгаа гэсэн албан ёсны судалгаа байдаг байна.

Боловсролын салбарыг сайжруулахад хүүхдийн хөгжил чухал ч тэднийг сурган хүмүүжүүлж байгаа багш ажилчдыг хөгжүүлэх нь ч бас чухал. Тиймээс аймгийн ЗДТГ-аас цэцэрлэгүүдийн эрхлэгч, багш нараас санал авсаны үндсэн дээр аймгийн төвийн цэцэрлэгүүдэд нийт 16 компьютрийг гардуулан өгсөн юм. Энэ үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Бадраа, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, НХХ-ийн дарга Н.Жамъянхорол нар оролцож багш, эрхлэгч нарт гардуулан өгсөн юм. 

    Ер нь сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг боловсролын салбарыг сайжруулах зорилгоор олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байна. 2013 онд гэхэд энэ салбарт 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь үүний нэг тод жишээ. Харин хамгийн гол нь багш ажилчид мэдлэг чадвартай, бас ажилдаа сэтгэлтэй байж хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад их зүйл сургаж чадна гэдгийг эцэг эхчүүд хэлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж