Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Харанхуйн гүнд нэгэн эмэгтэй биеэ таалан чимээгүйн дунд шивнэх аятай. Хүмүүний нүдний гайхамшиг болсон урлаг бол уран зураг. “UB арт” галерейд өнөөдөр 30 гаруй уран бүтээлчийн 50 гаруй уран бүтээлээр үзэсгэлэн дэлгэгдлээ.

Нийслэлийн Аялал жуулчлаллын газраас санаачлан Нийлслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Blue mon” арт галерейтэй хамтран “Сэтгэл татам Улаанбаатар” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж буй юм. Энэхүү үзэсгэлэн нь соёлын болон тусгай сонирхлын аялал жулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилогтой ажээ. Уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB art fair” үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel” Лондонгийн “Frieze” Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид сонирхогчид аялал жуулчлалын хөтөлбөр болгохоор зорьж байгаа гэнэ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс шилдэг уран бүтээлчдийг сонгон шалгаруулсан ба Н.Туяа, Ч.Эрдэнэчулуун, Т.Энхтайван нар шилдгээр тодорсон юм.

Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэхүү үзэсгэлэн нээгдэхэд 40 гаруй уран бүтээлчийн 250 гаруй уран бүтээл оролцсон бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалын бүтээл тавигдаж байжээ. Харин 2012 оны эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл гарахад 3500 орчим жуулчин уг үзэсгэлэнг үзэж сонирхож байсан гэнэ.

Үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл “Blue mon” арт галерейд болох юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж