Засгийн газрын 2012-2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор айл өрхийн амжиргааны түвшин тогтоохоор болсон. Энэ хүрээнд энэ судалгааг авахаар сонгогдсон иргэд энэ долоо хоногт сургалтанд хамрагдлаа. Сургалтыг НХҮХ –ээс хоёр өдрийн хугацаанд зохион байгуулж онол, танхим болон Даланзадгад сумын 8-р багт судалгааны ажил хийсэн байна. Аймгийн хэмжээнд 100 гаруй тоологч ажиллах бөгөөд сургалтанд хамрагдан шаардлага хангасан иргэдийг тоологчоор ажиллуулж байна.
С.НОМИН