“Жаахан шарга” театртай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

“Жаахан шарга” театртай хамтран ажиллана

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.11.29

– Орлогыг орлуулан тооцох аргаар өхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг орон явуулж байна. 21 аймаг, 9 дүүрэгт нийтдээ 690870 өрх байдаг бөгөөд энэхүү судалгаагаар дамжуулан өрхийн амжиргааны түвшингээрээ эрэмблэгдсэн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм.

– “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр, Баруун-Урт сумын 1-р цэцэрлэгтэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хүүхдийн байгууллага, мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтарч ажилласнаар олон давуу талтай юм. Цэцэрлэгийн хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, гоо зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, хэл яриаг нь хөгжүүлэхэд мэргэжлийн багш нартай хамтарч ажиллана. Жаахан шарга театр жүжгийн дугуйланг 1-р цэцэрлэг дээр хичээллүүлж хүүхдийн драмчилсан 3 үзүүлбэрийг бэлтгэх зэргийг хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгажээ.

– Жолооч нарын буруутай үйлдлээс хэрэглэгчийн цахилгааны шугамыг гэмтээсэн хэрэг удаа дараалан гарах боллоо. Санаатай санаандгүй хийсэн эдгээр үйлдлийн улмаас өнөөдрийн байдлаар зөвхөн эрчим хүчнй компаниас гадна иргэдэд багагүй хэмжээний хохирол учраад байна. Өнгөрсөн шөнө Зүүн дэнжид мөн цахилгааны шугамын модыг дайрч эвдсэнээс болж 30 гаруй айлууд тог цахилгаангүй болсноос гадна эрчим хүчний компанид 1 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ.

– Баруун-Уртчууд багагүй хугацаанд стандартын нөхцөл, ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хүнсний хэрэгцээнийхээ мах , төмс хүнсний ногоогоо худалдан авдаг байсан юм. Энэ үе ард хоцорч байна. Жанжин тулга худалдааны төв зуны 3 сарын турш 150 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр өөрийн байраа засч янзлан хуучин түрээслэгчдээ хүлээн авч эхэлжээ. Махны худалдаачид эрүүл ахуйн шаардлага хангасан байрандаа нүүж орсоноор Баруун-Уртчууд бид хүнсний аюулгүй байдалдаа санаа зовдог байдал бага ч гэсэн цэгцрэхнээ.

– Баруун-Урт хот хогны асуудлаасаа салах гэж багагүй хөдөлгөөн өрнүүлж иргэдээ идэвхижүүлэх олон ажлыг хийж байгаа . Гэтэл иргэд хог хаясаар хур хогны цэг үүссэн хэвээр л байна. Баруун-Урт сумын 5-р багт өнгөрсөн 10-р сард иргэд нь идэвхи санаачлагаараа орчноо цэвэрлэсэн боловч зарим нэг айл өрх хогоо хаясаар байгаа юм. Өөрсдийнхөө хийсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд оршин суугчид иргэд маань бие биендээ хяналттай байх хэрэгтэй.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж