
Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдлагууддаа өнөөдөр хүргүүлжээ. Энэ дагуу МУЗН-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандоржийн оронд Н.Болормааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. МУЗН Ерөнхий нарийн бичгийн даргаа ирэх оны эхээр болох МУЗН-ийн чуулганаар сонгох юм байна. Тэр хүртэл МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн үүргийг Н.Болормаа гүйцэтгэх болж байна.
Өдгөө МУЗН-ийн ерөнхийлөгчөөр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан Н.Болормаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ажиллаж буй.
Ш.ОЧ