Р.Бурмаа: СЕХ мандатыг хүчингүй болгох эрхтэй

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа: СЕХ мандатыг хүчингүй болгох эрхтэй

УИХ-ын 2012 оны сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймагт нэр дэвшигчдийн маргаан өдийг хүртэл үргэлжилсээр байна. Шүүхийн бүх процесс дууссан ч СЕХ энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Увс аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэж өгөх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлсэн ч энэ асуудал ямар нэг шийдэлд хүрээгүй. МАН-ын зүгээс Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчөөгүй, гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол АН-ын зүгээс нэр дэвшигчдийн зүгээс МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүхийн байгууллага тогтоож, долоон хүнд ял оноосон. Тиймээс энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын 2012 оны Сонгуулийн хуулийг боловсруулан, батлалцсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас энэ талаар тодрууллаа.

-Увс аймгийн  сонгуулийн маргаан одоо болтол үргэжилсээр байна. Сонгуулийн хуулийн дагуу энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

-Шүүхийн процесс одоо дууссан. Мөн би өөрөө Дээд шүүхийн хуралдаанд суусан. Дээд шүүхээс нэр дэвшигчдийг буруутай эсэхийг тогтоовол нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгох хуулийн заалт Сонгуулийн хуульд байгаа. Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцсэн. Буруутайг нотлох хамгийн том баталгаа бол мөнгө тараахыг завдсан талаарх мэдээлэл өгсөн иргэд. Энэ иргэдийн мөнгийг СЕХ 10 дахин нугалж, буцаан олгосон байгаа. СЕХ улсын мөнгөнөөс эдгээр иргэдэд өгсөн учраас мөнгө тараасан нэр дэвшигчдээс энэ мөнгийг төлүүлж, улсыг хохиролгүй болгох ёстой. Дээд шүүхээс  МАН-аас нэр дэвшигчдийн мандатыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчид 28 хувиас дээш санал авсан бол шууд мандат олгох эрхийг нь СЕХ-нд олгочихсон.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж