Ибра: Цолтой, цолгүй шилдэг гэдгээ мэднэ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Ибра: Цолтой, цолгүй шилдэг гэдгээ мэднэ

Шведийн шигшээ багийн тоглогч, Аваргуудын лигт зургаан өөр багаас гоол оруулсан анхны тамирчин болсон Златан Ибрагимович сэтгүүлчдийн тавьсан асуултад ийнхүү хариулжээ. Францын “ПСЖ” клубт өнгөрсөн улиралд 35 гоол оруулсан тэрээр энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнд нэгдсэн 23 тоглогчийн нэг билээ. “Надаас илүү тамирчид энэ өрсөлдөөнд бий. Цөмөөрөө бодит байдлыг харцгаая л даа. Надад энэ эрхэм цол хэргэм ирэхгүй нь тодорхой. Гэхдээ би ямар ч багийн төлөө өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж чадна. Тухайн багийн уур амьсгал болоод тоглолтыг эргүүлэх чадвар надад хангалттай бий. Би энэ цолтой, цолгүй өөрийгөө шилдгүүдийн нэг гэж боддог. Түүнийгээ ч харуулах болно” гэж Златан Ибрагимович ярьжээ. Шведийн шилдэг тоглогчдийн нэг тэрээр энэ улиралд “ПСЖ”-ийн төлөө нийт 14 гоол оруулаад байгаа юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж