Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа маргааш болох аж. Тодруулбал, дээрх арга хэмжээ 12.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Засгийн газрын сайд нарт хүлээлгэн өгөх аж. Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар уг арга хэмжээнд оролцож зарлигийг хүлээн авах юм байна.
Онцлоход, Ерөнхийлөгчийн зарлигт 21 аймаг цэцэрлэгт хүрээлэнтэй болох тухай асуудал багтаж байгаа аж. Мөн 2010 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарих үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөдөг уламжлалтай болсон юм.
Г.ДАРЬ