Их хэмжээний алт хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Их хэмжээний алт хилээр гаргахыг завджээ

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд манай улсын хилээр их хэмжээний буюу 18 килограмм алт хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын дөрвөн иргэн өнөөдөр өглөө Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргээр их хэмжээний алт хууль бусаар гаргахаар завдсан байна.

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж