Дэлхийн банкнаас санхүүжүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкнаас санхүүжүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Дэл­хийн банкны Итгэлцлийн сангийн 11 сая ам.долла­рын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүү­лэх “Хөдөө, аж ахуй, мал аж ахуйн маркетингийн тө­сөл”-ийн гэрээнд гарын үсэг зур­лаа. Энэхүү төслийн зо­рил­го нь Архангай, Баян­хон­гор, Говь-Алтай, Зав­хан, Хөвс­гөл аймгийн 15 сум­дын мал аж ахуйд суу­рил­сан бүтээгдэхүүн үйлдвэр­лэлд хөрөн­гө оруу­лалт хийх, бүтээг­дэ­хүү­ний нэр төрлийг нэмэг­дүү­лэх, зах зээлд ний­лүү­лэх чадва­рыг нэмэгдүү­лэх за­маар хө­дөө­гийн хүн амын амьжир­гаа, хүнсний аюул­гүй байд­лыг хангахад орших аж. Төслийн хүрээнд малчдыг зах зээлтэй хол­бох, малын ашиг ши­мийг нэмэгдүүлэх, малын га­рал­тай бүтээгдэхүүний ча­нарыг сайжруулах гэсэн үнд­сэн үйл ажилла­гаа­гаа явуулах юм байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж