
Энэхүү судалгааны дүнгийн хуралыг 11 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Цэрэг татлагын товчооны нарийн бичгийн дарга дэд хурандаа С.Баярмагнай илтгэл тавьж цэрэг татлагыг ямар үе шаттайгаар, хэрхэн зохион байгуулсан талаарх ажлын тайлангаа танилцууллаа. Энэхүү хуралд товчоог хариуцсан цэрэг татлагын дарга Л.Үнэнбат болон комиссын гишүүд, хороодын Засаг дарга нар оролцлоо.
Мөн хариуцсан хорооныхоо цэргийн насны иргэдйиг 100% хамруулж ажилласан 13-р хороодыг багаар нь шагнаж урамшууллаа. Түүнчлэн идэвхи санаачилгатай оролцсон хорооны Засаг дарга болон хэлтэс албадын ажлыг өндрөөр үнэллээ.
Эх сурвалж: www.khanuul.mn