Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы ху­ралдаанаар Агаарын бо­хирдлыг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга З.Энхболдын санаа нэлээд зов­сон бололтой. Тэрбээр яг энэ үеэр өөрийн цахим хуудсанд “Улаанбаатарын нүүрс, машины утаа Бээ­жингийнхээс илүү байга. Electric car, hybrid car-ыг татвараар урамшуулах цаг болжээ” хэмээн бичсэн юм. Сүүлийн үед иргэд­тэй уулзаж, санал бодлыг нь сонсох болсон тэр­бээр иргэдийнхээ амьдра­лын хүндрэл, бэрхшээлийг “тоож” эхэллээ. Ямартай ч тэрбээр утааг бууруула­хын тулд өөрийн хувь нэм­рийг оруулж, дагагч нартаа ши­нэ санаа хэлж, дэмжлэг хү­сээд амжлаа.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж