Нүүрсний олборлолт 75 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Нүүрсний олборлолт 75 хувьтай байна

Энэ оны эхний 10 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.089 мянган тонн буюу 106 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81.6 хувьтай байна. Нүүрсний үйлдвэрлэл 21.9 сая тонн буюу 75.7 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай бай­гаа юм. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээ­нээ­сээ давсан буюу 7746 килограммыг олборлож 193.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын орло­го бүрдүүлэлт 177.7 хувьтай байгаа аж. Цай­рын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мян.тн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж