
Өнөөдөр бага үдийн алдад Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы албан өрөөний хаалгыг татлаа. Мэдээж хаалга цоожтой. Гар утас руу нь залгатал харин цоожтой хаалганы цаана хангинаж байгаад гэнэтхэн тасарчихав. Дахиад залгавал дахиад л өөдөөс тасалчихав, энэ удаад маш хурдан тасаллаа. Гурав дахь удаагаа залгавал харин холбогдох боломжгүй болчихож. Ч.Батсайхан даргын гар утас ухаалаг гэхэд арай л хэтийдсэн ухаантай бололтой юм. Өрөөндөө “мартаад” гарчихсан байхад нь хэрэгтэй, хэрэггүй юм асуух гээд нэг сэтгүүлч залгаад байхаар нь салгаад, сүүлдээ уур нь хүрээд унтарчихаж байгаа юм.
Дарга яагаад өрөөндөө нуугдсаныг мэдэхгүй юм. Бодвол ажил ихтэй байсан биз…