Тэжээлийн бодис цахиур

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

via Эрүүл амьдралын хөтөч

Хугарамтгай, сул, зөөлөн хумстай
болох нь нас явах тусам улам нэмэгддэг. Үүнийг гаднаас нь арга хэмжээ авахаас
илүүтэйгээр хүний биеийн тэжээлийн дутагдлыг засах нь гол эмчилгээ болдог.

Дутагдаж байгаа тэжээлийн бодис нь цахиур (silica/silicon). Цахиур нь үс, хумс,
арьс зэрэг эдүүдийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй элемент бөгөөд ясны нягт
байдалд ч үүрэг гүйцэтгэдэг. Алдартай хоол зүйч David Wolfe-ийн судалгаагаар
кальци биш, харин цахиур, магни зэрэг элементүүд нь ясны бат бэх байдалд
кальциас илүү чухал шаардлагатай гэдэг батлагдсан байдаг. АНУ хэдийгээр
кальцийн хэрэглээ ихтэй ч ясны сийрэгжилтийн хамгийн их тохиолдолтой 2 орны нэг
нь байсаар л байгаа нь үүний нэг баталгаа юм (Америк гэлтгүй Монголчууд бид
байнга сүүтэй цай уудаг, тараг, цагаан идээ хэрэглэдэг ч ясны сийрэгжил ихтэй
байсаар л байгаа. Гэхдээ зөвхөн хоол төдийгүй, бусад олон хүчин зүйлийн нөлөө
байгаатай маргахгүй ээ).

Орчин цагийн хоолны дэглэмд цахиур маш бага хэмжээтэй агуулагдах болсон тул
нэмэлт бэлдмэлүүд ч ихээр үйлдвэрлэгдэх болсон.

Гэхдээ нэмэлт бэлдмэл хэрэглэхээсээ өмнө байгалийн гаралтай хүнсэнд байгаа
цахиурыг авч хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Хамгийн ихээр цахиур агуулдаг
хүнснүүдэд алфалфа өвс, овъёосны сүрэл (oat straw), арай бага хэмжээгээр бор
будаанд агуулагддаг (Oat straw бол бидний иддэг овъёос биш, харин ногоон
өнгөтэй хальс иш нь юм байна. Үүнийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл
ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг юм байна. Тэгэхээр энд Монголд
олдоцтой хүнс цөөхөн байгаа тул зурагт байгаа хүнснүүдийг хэрэглэж цахиурыг
нөхөх боломжтой).

Ямар нэгэн хүнс, бүтээгдэхүүн хэрэглэснээс 1 болон хагас долоо хоногоос 2 долоо
хоногийн дараагаас хумсанд илт өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж