Кисэносато аваргын болзол сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Кисэносато аваргын болзол сонсчээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөлийн хурлаар ирэх нэгдүгээр сарын башёд озэки Кисэносато 13-аас дээш даваатай түрүүлбэл ёкозуна цол олгох тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Хитоши Утияма “Кисэносато бол маш хүчтэй. Түүнийг ёкозуна болоосой гэж сумо сонирхогчид болон хөгжөөн дэмжигчид хүсч байгаа. Боломж олгоход бурудууахгүй” гэжээ. Тэгвэл ийм болзол сонссон Кисэносато “Одооноос бэлтгэлээ сайн хийж аварга цол авахын төлөө зүтгэнэ. Миний хувьд энэ боломжийг алдмааргүй байна. Дахин ийм боломж олдох эсэхийг мэдэхгүй” гэв.

Сумогийн дүрэмд озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлбэл ёкозуна цол хүртэх эрхтэй болдог. Харин энэ удаад Ёкозунагийн зөвлөл озэки Кисэносатод боломж олгож, ирэх нэгдүгээр сарын хацу башёд 13-аас дээш даваатай түрүүлбэл ёкозуна болгох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Харин зургаа дахь түрүүгээ авсан Харумафүжигийн тухай “Ёкозуна Харумафүжигийн байгаа байдал, ялахын төлөө тэмцэл нь үнэхээр гайхалтай байсан. Харин их аварга Хакухо яг л аваргын буурь зааж сайхан өрсөлдсөн гэдгийг онцолжээ. Харумафүжи Кюүшю башёд түрүүлснийхээ дараа “Ирэх жил гэхэд түрүүгээ арав болгохыг хүсч байна” гэжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж