Оскарын өмнөх ”уймрал”

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Оскарын өмнөх ”уймрал”

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол хаяанд ирлээ. "Оскар" ойртох тусам гол нэр дэвшигчдийн төлөөх ашиг сонирхлын тэмцэл ил, далд үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхэн хүмүүсийн анхаарлыг татахаас хэтрэхгүй бөгөөд  шалгаруулалтад нөлөөлөх боломжгүй гэж зохион байгуулагчид хэлдэг.
   Тус ёслолын ажиллагааны PR өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс эхэлсэн билээ. "Шуурганы эзэн" киноны продюсер хачин үйлдэл гарган түүнээсээ болж кино академийн санал хураалтын журмын талаар бага ч атугай ойлголт авсан гэдэгт найдаж байна.
    Эцэст нь тэрбээр ёслолд оролцох эрхээ хасуулсан билээ. Иймэрхүү зүйл өмнө нь нэг бус удаа тохиолдож байлаа. 2003 онд Мартин Скорсезегийн "Нью-Йоркийн дээрэмчид" кино 10 номинацид нэр дэвшиж байх үед киног бүтээсэн "Miramax" студ Кино академийн өмнөх удирдагч найруулагч Роберт Уайзаар Скорсезегийн киног магтсан ярилцлага хийлгэн үүнийхээ хариу болгож мөнгөн төлбөр өгчээ. Тухайн үед үүнийг мэдсэн кино академийн зарим гишүүд дургүйцэн санал өгсөн хуудсаа эргүүлэн татахыг хүсч байлаа. Энэхүү явдал олны дунд яриа болон замхарч уучлалт гуйсан төдийгөөр өндөрлөсөн юм.
    Хэд хоногийн өмнө Америкийн армийн түрүүч Жейфри С.Сарвер "Шуурганы эзэн" киноны мэргэн буудагч Уилл Жеймсийн дүр түүний Иракт алба хаасан түүхийг хулгайлсан гэж үзэн шүүхэд өгч нэлээд их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа юм. Түрүүчийн энэ үг үнэний ортой байх магадлалтай. "Шуурганы эзэн" киноны зохиолыг бичсэн Марк Боил 2005 онд "Playboy" сэтгүүлд мэргэн буудагч Сарверийн өдөр тутмын амьдралын тухай бичиж байжээ. Энэ нийтлэл нь ирээдүйн кино зохиолын дэвсгэр болсон байж мэдэх юм. Түүний өмгөөлөгчид ч бодит амьдрал дээрх хүн киноны дүр, дайны явц, зарлан дуудах авч байгаа нь хүртэл яг адил байна гэж үзэж байгаа юм. Харин нөгөө талаас киног бүтээсэн "Summit entertainment" студи нь энэ бүхэн санамсаргүй байдлаар тохирсон байх гэсэн үндэслэл хэлж сууна. Гэхдээ хамгийн гол сонирхол татаж байгаа түрүүч Сарверийн буруу юу, зөв үү гэдэгтээ биш харин ямар цаг үед энэ асуудлыг босгож ирсэн нь чухал гэнэ. Түүнийг 2008 онд Венецэд  киноны нээлт болох үед эсвэл 2009 оны зургадугаар сард Америкийн кино театруудад гарч байх үед ч шүүхэд хандаж болох байсан гэж үзэж буй.
   Хоёр дахь гол нэр дэвшигч "Аватар" ч бас PR-гүй өнгөрсөнгүй. Энэ явдлын гол буруутан инээдмийн жүжигчин Саша Барон Коэн болсон. Тэрбээр Казахын сурвалжлагч Боратын дүрээр зөвхөн үзэгчдийн ч бус нэртэй улстөрчдийн дургүйг хүргэж байсан юм. Ёслолын ажиллагааны бүрэн эрхт хөтлөгч болохын оронд тэрбээр ялагчийг зарлах хэмжээний эрхтэй болж хувирав. Тэрбээр шоуны зочид болон оролцогчдын өмнө Пандора гаригийн цэнхэр арьстай жирэмсэн хүүхний дүрд хувирахаар шийдсэн учир ийнхүү хөтлөгч хийх эрхээ хасуулах.
   Оскарын ёслолын эргэн тойрон амьдрал буцалж л байна. Юу болох нь өнөө орой шийдэгдэнэ. Ямарч байсан Камерон шилдэг найруулагчийн шагналыг авч чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн. Экс эхнэрээ хүндэлсэндээ ч бус, анх удаагаа эмэгтэй найруулагч кино академийн шагнал авах боломж гарч ирснийг шүүгчид дэмжих нь зайлшгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.
                                                                                                                              Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж