Микробусын зарим чиглэлийг хаана

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Микробусын зарим чиглэлийг хаана

Нийслэлийн Засаг дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан шийдвэрээр микробусны хөдөлгөөний ачаалал ихтэй гол замуудад хязгаарлалт хийх ажлыг энэ сарын 26-наас эхлэн хэрэгжүүлэх ажээ.

Эхний ээлжинд нийслэлийн замын ачааллыг багасгаж түгжрэлийг арилгах зорилгоор энэ зургадугаар сарын 23-наас микробус үйлчилдэг найман туслах чиглэлийг хаах шийдвэрийг гаргажээ. Том оврын автобус, Цахилгаан тээвэр компанийн үйлчилдэг чиглэлүүдтэй давхацдаг найман чиглэлийг хааснаар 80 гаруй микробусыг үйлчилгээнээс гаргах юм байна.

Өндөр дэнж-Бөмбөгөр-Улаанхуаран, Ханын материал-Бөмбөгөр-Баянбүрдийн тойрог, Улаанхуаран-Яармаг худалдаа, Их тойруу зэрэг чиглэл үүнд хамрагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж