Хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрчилнө

Хөрөнгө орлогын мэдүүлэг дахиад л хэрүүлийн бай болж эхэллээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тогтоолын төслийг хэлэлцэх үеэр өмнө хэдэнтээ дуулиан дэгдээгээд байсан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дахиад л би, чи дээ тулан мэтгэлцэв.  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нээлттэй сонсгол зэрэг үйл ажиллагаанд харшилтай байгаа гэж хэлсэн нь хоёр гишүүний хооронд маргаан үүсгэлээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж би авилгатай тэмцэх юманд эгдүүцээд байгаа юм байхгүй, хууль зөрчдөгөө боль гэсэн бол. Ж.Сүхбаатар гишүүн сайдад хандан Хууль зүй, дотоод хэргийн сайд байж битгий золбин юм яриад бай, хууль зөрчсөн гэж үзээд байгаа бол түүнийгээ нотол, та битгий жүжиглээд бай гэж ширүүхэн үг хэлээд авав.

УГ нь маргаан өрнөхөөс өмнө Хууль зүйн байнгын хорооны гишүүд Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тогтоолын төслийг хэлэлцэж байсан юм. Уг төслийн талаар УИХ-ын дарга Д.Дэмбрэл хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт бөглөхөд зарим асуудал нь тийм ч тодорхой, ойлгомжтой бус. Жишээ нь үнэт эдлэлүүд, хүмүүсээс өгсөн бэлэг дурсгал, мөн УИХ-ын гишүүд цалингаасаа бага хэмжээтэй буюу 500 мянгаас бага төгрөгөөр үнэлэгдэх бэлэг дурсгалын үйлсийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгахгүй байгаа болон бэлгэнд ирсэн уран зураг зэрэг эд зүйлсийг хэрхэн үнэлэх талаар асууж байсан. Гадаад орнуудийн туршлагыг харахад хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь ойлгомжтой бөгөөд товчхон байдаг талаар хэлж байсан. Харин манай улс хөрөнгө орлогын мэдүүлгийн хуудсыг боловсруулахдаа учир дутагдалтай хийсэн, бүх зүйлийг бүртгэнэ гээд хэтэрхий хавтгайраад байгаа юм биш үү, зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байвал яасан юм бэ гэж басан. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бэлэг сэлтний асуудлыг тухайн төрийн албан хаагчийн цалинтай уяж авч үзэх хэрэгтэй, тэгвэл авлигыг хянаж үзэхэд чухал нөлөөтэй. Нөгөөтэйгүүр Авлигататай тэмцэх газрын ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн хянаж байх вэ. Авлигатай тэмцэх газар өрөө өөрийгөө шалгаад байх нь зөв үү гэсэн асуудал дэвшүүлж байсан. Эсвэл Авилагтай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ хянаж байх хэрэгтэй, бэлэг сэлтны асуудалд сараар, эсвэл, жилийн цалингийн орлогоос давах юм бол авилга гэж үзэх үү, аль нь вэ гэдэг асуудлыг тогтоож өгөх хэрэгтэй” талаар дурдаж байсан. Харин цалингийн хэмжээ бусад хуулинд тодорхой хэмжээгээр зааж өгсөн байгаа. Зарим асуудлын тухайд хуулиндаа өрчлөлт оруулж байж шийдхээс өөр аргагүй байгаа гэж байсан. Төлбөрийн карт нэг удаагийн олон удаагийн гэж байгаа, манай УИХ-д томоохон компанийн эздүүд байна. Тэдгээр хүмүүс гэр бүлдээ компаниа шилжүүлж өгсөн байдаг ч тэдний орлого нь минут, секунтээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр тооцоолоход хэцүү учир мэдүүлэх хугацаа зааж өгч, Д.Дэмбэрэл даргын хэлж байгаа хөрөнгө орлогын маягтыг бөглөхөд хялбархан болгох гэдэгтэй санал нэг байгаа талаар хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ зарим асуудлыг тодорхой болгохгүй бол нээлттэй сонсголын үеэр төрийн албан хаагч, өндөр албан тушаалтай хүмүүс хөрөнгө оролгын мэдүүлгийн маягт бөглөхдөө, хөрөнгөө мартсан, ойлгомжгүй учраас бөглөөгүй орхисон зэргээр бултаад өнгрөх асуудал гарч байсан. Тэгхээр хуулийг нарийвчлан хэрэгжүүлэх хэрэгтэй талаар хэлсэн. Орлогоо мэдүүлэхдээ жилийн сүүлээр зарим хүмүүс ноогдол ашиг авхаас эхлээд урьд оны ажил он дамжих тохиолдол байдаг энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар гишүүд асууж байсан. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө зөвхөн тухайн оны 01 сарын 01-ээс 12 сарын 31-ны хооронд хуримтлагдсан хөрөнгийг мэдүүлэх шаардлагатай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж