Монголд анх удаа үнэт эдлэлийн шоу болно

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа үнэт эдлэлийн шоу болно

Шоу бизнес, загварын ертөнцийн цуутай хотууд Нью Йорк, Лондон, Дубай, Берлин, Хонконг, Сингапур, Токиод дуулиан шуугиантай зохиогддог үнэт эдлэлийн шоу Улаанбаатар хотноо анх удаагаа 12-р сарын 06-нд болох гэж байна. "Өнгөний увидас" хэмээх энэхүү шоуг Германы тансаг сувдан эдлэлийн Schoeffel брэнд, Италийн үнэт эдлэлийн алдарт Moraglione брэндтэй хамтран Ханбүргэдэй их дэлгүүр эх орондоо ийнхүү санаачлан зохион байгуулж байна.

Дэлхийн нэн ховор хосгүй гэрэлтэгч алмаз, ер бусын увидаст бадмаараг, болор, индранил, маргад, зэрэг эрдэнийн чулуу, дээд зэргийн тансаг сувдан эдлэлийн дахин давтагдашгүй, нандин хийгээд сэтгэл догдлуулам тусгай коллекцуудаа энэхүү шоунд зориулан Schoeffel болон Moraglione брэнд Монголд авчирч байгаа ажээ. Тус шоуны бас нэг сюрприз нь Итали, Франц, Германы нэр хүндтэй брэндийн тансаг үслэг эдлэлийн шинэ загваруудыг танилцуулах бөгөөд эрдэнийн үнэт чулуу, сувдан сондор, тансаг хээнцэр үслэг эдлэлтэй хэрхэн зохицож амилдгийг гайхашруулах юм байна.

Уг арга хэмжээнд Schoeffel брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим, Moraglione брэндийн ерөнхий менежер Имилиана Каприоглио нар хүрэлцэн ирж зочдод брэндийнхээ талаар зөвлөгөө өгч, тусгай худалдаа хийх ажээ. Шоуг ердөө 100 хүний хүрээнд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цөөн тооны урилгыг нээлттэйгээр худалдаалах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж