Утаатай, гэхдээ утаа нь хоргүй

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Утаатай, гэхдээ утаа нь хоргүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлын асуудал яригдаж, жиргээчид энэ өдөр утаа арилсан, арилаагүй гэх маргаанаар өглөөг эхлүүлэв. Учир нь дээрх байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд болон Агаарын бохирдлыг бууруулах хорооноос үр дүнг танилцуулсан бөгөөд утаа арилсан, утаа үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодис арилсан гэх мэт гишүүдийн хэлсэн үгсээр жиргээчид санал солилцов. Тухайлбал, Мөнхбаясаа ipost.mn @mglbayas “Ичиж үхээсэй …Ч.Батсайхан: Угаар үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан http://t.co/twYhu267sv” гэсэн нь олон жиргээчийг энэ сэдэв рүү хазайлгасан юм. Өглөө бүрийг манан дунд сэрээж байгаа нийслэлчүүд утаа үнэртээд л байгаа болохоос агаар дахь хорт бодисоор амьсгалахгүй байгаа гэж албаныхан хэлсэн байна.

Үүний дараа жиргээчдийн дунд ярианы сэдэв болсон нэг үйл явдал бол дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон 21 настай бүсгүйг нэгэн залуу байрандаа таван жил үнэгүй суулгахаар болсон нь дэмжлэг авав. Энхзаяа @Enkhzaya_B “Нөгөө 4 хүүхэдтэй ядарсан хүүхэнг нэг залуу 1 өрөө байрандаа 5 жил үнэгүй амьдруулахаар болсон байна. Болж л байна даа” гэжээ. 21 настай бүсгүй дөрвөн хүүхдийн хамт гэртээ амьдардаг бөгөөд хүүхдүүд нь бага насных учраас ажил хийх боломжгүй байдаг  талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар жиргээчид ийн саналаа илэрхийлжээ.

-Хатан ‏@hatanzaya26 Nov

@Enkhzaya_B нөгөө хүүхэн нь итгэл дааж амьдраасай билээ.

-Oyuka ‏@Cygnus_mgl26 Nov

@Enkhzaya_B байртай, хоолтой, ундтай болохоор очиж элэг барих хүмүүс гараад ирэх вийдээ тэр нөхрөөс нь авахуулаад :-/

-Altantuya ‏@altantuya_t26 Nov

@Enkhzaya_B yamar geechiin buyantai zaluu be. Huuhduud ni daarahgui 5 jil bolohod ovoo tomorchihno shuu dee

-Tegshbayar Sharavdor ‏@TegshbayarShara26 Nov

@Enkhzaya_B Ёстой буян нь дэлгэрсэн мундаг залуу вэ Монгол хүний мөс чанар муудаагүй л байгаа юм байна шүү

-Javzaa ‏@7505Agar26 Nov

@TegshbayarShara @Enkhzaya_B Сайхан сэтгэлтэй сайн залуу байна аа үйлс нь дэлгэрч яваг ээ

Энэ өдөр жиргээчдийн дунд их аварга Д.Дагвадоржийн зураг болон түүнтэй адил төрхтэй бяцхан хүүгийн зургийг харьцуулж, адилхан байна уу гэсэн нь багагүй шуугиан тарив.  Энэ хүүхэд  Их аваргатай ямар их адилхан болохыг зурагт харуулсан учир Цахим Болжмор миний бие олныг нуршихыг хүссэнгүй.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхээр мэссеж болон утсаар санал авсан. Энэ асуулгын хариу жиргээчдийн анхаарлын төвд байва. Учир нь дугаарын хязгаарлалтыг иргэд дэмжсэн үү, үгүй юу гэдэг асуулт хэвээр байсан юм. Энэ асуулгын хариугаар дугаарын хязгаарлалтын үргэлжлүүлэхээр болсон юм. Харин жиргээчид энэ талаар,

– Түвшинтөгс_UB ‏@tuvshintugst28 Nov

Дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад төвийн 6 дүүргийн 48788 иргэн оролцсоноос 70.1% үргэлжлүүлэхийг, 29.9% цуцлах санал өгчээ

– Б.Биндэръяа ‏@Binderiya58h

@miiga66 @tuvshintugst Хязгаарлалтаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэе.

– Myagmarsuren B ‏@miiga6628 Nov

@Binderiya5 @tuvshintugst bi bol bayarlahgui bgaa shuu tsutslaasai gej bodoj bailaa

Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан улстөрчид оффшор данстай байх эсэх талаарх хуулийн төсөл хэлэлцэгдсэн. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн санал авч чадаагүй ч УИХ-ын чуулганаар дэмжигдсэн юм. Энэ талаар жиргээч Ж.Батзандан @BatzandanJ “Терийн ендер албан тушаалтнууд оффшоорт менге байршуулахыг хориглох нь зvйтэй эсэх хуулийн тесел енеедер УИХ-aaр дахиад хэлэлцэгдэнэ”. Энэхүү төсөл УИХ-ын чуулганы танхимд халуун сэдэв болсон нь жиргээчдийн дунд ч нэлээд хэлэлцэгдэв. Энэ талаар жиргээчид ийхүү жиргэжээ.

– Baterdene Chimeddorj
 ‏@chonosb1h Офшор данс илрэхэд Филипинд дансны хуулгаа vзvvлэхийг шаардан жагсав. Монголд яасныг Та бvxэн мэднэ

– chimeg ‏@chimeg428 Nov
Гадаад эхнэр нөхөр гээд л маргалдаж өгч байна аа #УИХчуулган

– Bataamunkh ‏@bataamunkh28 Nov
З.Энхболд:- Хууль батлагдвал авгай нөхөр салаад нууц амрагууд болно Манайд хууль биелүүлдэг арга тэр.

-Монгол эмэгтэй хүн төрд хэрхэн зүтгэж ирсэн тухай Батцэрэг гишүүн харин ганц голыг нь олсон зөв хэлчихлээ шүү

-Хэрүүлийн алим болсон "Гадаад эхнэр нөхөр"-ийн тухай асуудлаа сайн боловсруулахыг Танд үүрэг болгосугай @BatzandanJ

– oyungerel ‏@oyunlt28 Nov @MBagana1990 @bayarkuu @eolanus2 Чингис хаан охиноо гадаад хүнтэй суулгаад хэлсэн нь: 1рт ариун нэр, 2рт ахуу төр, 3рт авсан эр юм шүү.

oyungerel ‏@oyunlt28 Nov
Батзандангийн хууль санаа нь "эх оронч" боловч Монгол эх орноо 21р зуунд ганцаардуулах, хүний эрхийн чиглэлд ухраах л болчихоод байгаа юмд.

Ийнхүү энэ өдрийн жиргээ үйл явдлаар өрнүүн байлаа. Нэгэн жиргээчийн хэлсэн  Элийрэгч @Uyanga_ts “Залуус дараачийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэхээсээ илүүгээр дараачийн Билл Гэйтс, Марк Цукерберг болохыг мөрөөдөөсэй гэж би хүсч байна” гэсэн үгээр өнөөдрийн жиргээг өндөрлөе.

Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж