Налайхын цооногуудыг хааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Налайхын цооногуудыг хааж эхэллээ

Налайхын мэргэжлийн хяналтын газар өнөөдрөөс уурхайн цооногуудыг хааж эхэллээ. Одоогийн байдлаар яг ямар шалтгаанаар хааж байгааг тодорхой мэдээлээгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард хууль бус цооногуудыг хаах шийдвэрийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргасан ч Уул уурхайн яам зөвшөөрөл олгоод байсан юм. Ерөнхийдөө 2009 оноос хойш жил бүр л уурхайн цооногуудыг хаадаг ч, нууцаар ч хамаагүй үйл ажиллагаагаа явуулдаг муу жижиг Налайхад тогтсон гэхэд болно. Налайхын уурхайн 177 аманд 1500 орчим хүн гар аргаар нүүрс олборлодог гэх тоо байдаг бөгөөд жилд нэг сая орчим тоон нүүрс борлуулдаг гэсэн албан бус судалгаа байдаг. Гар аргаар нүүрс олборлох явц олон хүнийг бэртэл гэмтэлд хүргэдэг бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 20 орчим хүн уурхайн ослоор амиа алджээ.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж