
Ж.Батзандан гишүүний санаачилсан энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн байсан юм. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээр дээрх томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 35 нь саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж унагаснаар Ж.Батзандан гишүүний төсөл “босч” хэлэлцэгдэх боломжтой боллоо.
Ингэснээр эл хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Г.ДАРЬ