Өрийн хямралд нэрвэгдсэн Грек улсын эдийн засаг 2014 онд агших тул нэмэлт туслалцаа зайлшгүй шаардлагатай гэдгийг Эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт төвийнхөн мэдэгдлээ. Ирэх долоон жилийн хугацаанд сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа аж. Хэдийгээр Грекийн эдийн засаг 0,6 хувиар өсөх боловч урт хугацааны зээл болон эдийн засгийн уналт зэргээс шалтгаалж эдийн засгийн өгөөж нь мэдэгдэхгүй юм байна. 2010 оны Олон улсын валютын сан болоод Европийн сэргээн босголт хөгжлийн банк, Европийн холбооны дэмжлэгийн элдэв тэтгэмжийг авсан энэ улсын нийт өөр дотоодын нийт бүтээгдэхүүнээс аль хэдийнэ даваад байгаа билээ. “Бидэнд эдийн засгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Дундаж судалгааг гаргая л даа. Европийн бусад улсын эдийн засгийн өсөлтөөс 34 хувиар илүү байж бид хүнд байдлаас гарч чадна. Үүнийг хэрэгжүүлэх амаргүй. Гэхдээ бид бүтээхийн тулд хичээх хэрэгтэй” гэж Грекийн хөгжлийн сайд Котис Хатцидакис ярьжээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар инфляцаа бууруулах арга хэрэглэхгүйгээр эдийн засгийн өсөлт гарахгүй гэж дүгнээд байгаа билээ. Хэдийгээр Грек улс энэ оны эхэнд дахин тусламж хүссэн боловч европийн холбооны зүгээс дахин туслах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Б.СҮХ