Арабын нэгдсэн Эмират /АНЭ/ улсын нийслэл Дубай хот 2020 оны дэлхийн экспог зохион байгуулахаар хотоор сонгогдлоо. Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө Бразил, ОХУ, Турк улсууд өрсөлдсөн ч АНЭ-чууд ялалт байгуулсан байна. Ийнхүү таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тус экспог хүлээн авч байгаа анхны ойрхи дорнодын улсаар АНЭ-чууд сонгогдож байгаа нь энэ юм. “2020 онд зохиогдох энэхүү үзэсгэлэн дэлхийн олон улсуудад шинэ технологи гэж юу байдгыг харуулах болно. Ойрхи дорнодын улс гүрнүүд шинэ технологийг хэрхэн хийж чаддаг, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж чаддаг вэ гэдгийг бид харуулна гэдэгтэй итгэлтэй байна” гэж АНЭ улсын шейх Аль Мактун ярьжээ. АНЭ улсын засгийн газраас 2020 онд зохион байгуулах дэлхийн экспог 23 тэрбум ам.долларын өртөгөөр зохиохоор болсон байна.
Б.СҮХ