33 настай Колумын дуучин бүсгүй Шакирад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Латин америкийн ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасны төлөө медаль гардуулжээ. Дээрх байгууллага нь НҮБ-ын тусгай агентлаг юм. Байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас дуучин Шакирагийн үндэслэн байгуулсан "Barefoot Foundation" сан нь Колумбын зургаан мянган ядуу хүүхдийг хоол хүнсээр хангаж ажилладаг гэж тодотгон хэлсэн байна. Үүнээс гадна тэд хүүхдийн боловсролын асуудалд анхаарал тавьж, ядуу өрхүүдэд боловсролын зөвлөгөө өгдөг байна. Мөн Шакира нь "ALAS" санг үндэслэгчдийн нэг. Энэ сан нь Латин америкийн орнуудын хүүхдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төслүүдийг сурталчлан боловсруулах ажлыг хийдэг байна.
2003 онд дуучин 26 насандаа ЮНЕСКО-гийн хамгийн залуу элч төлөөлөгч болсон дуучин бүсгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын ерөнхийлөгчид болон томоохон бизнесменүүдийн анхаарлыг гурав дахь орны хүүхдийн асуудалд хандуулж чаддагаараа алдартай нэгэн юм. 2007 онд тэрбээр байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж болгон "ALAS" санд Испанийн төр засгаас 40 сая ам.доллар, Мексикийн тэргүүн баячуудын нэг Карлос Слимээс 200 сая доллар, мөн тэрбумтан Ховардын хүү Уоррен Баффетаас ихээхэн хэмжээний хөрөнгө гаргуулж байлаа. 2008 онд тэрбээр Британийн ерөнхий сайд Гордон Браун, Олон улын банкны ерөнхийлөгч Роберт Заллак нартай гурав дахь орны хүүхдийн боловсролын талаар ярилцаж байсан бол 2010 оны хоёрдугаар сард Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн анхаарлыг хүүхдийн эрхийг хамгаалах зүгт татаж чадсан юм.
Тэрбээр 1990-ээд оноос урлагийн тайзнаа гарч 2000 оноос түүний "Hips don’t lie" дуу нь "Yahoo"-гийн хамгийн их эрэлттэй дуугаар тодорч байсан. Мөн энэ л үеэс эхлэн тэрбээр тайзнаа ямагт хөл нүцгэн гардаг болсон бөгөөд үүнээс сангийнх нь нэр үүдэлтэй билээ.
Л.Золбаяр