
Энэхүү төслийн зорилго нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын 15 сумдын мал аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлэх чадварыг нэмэгдүүлэх замаар хөдөөгийн хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангахад оршино.
Төсөл нь малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.