
Багануурын уурхайд Польш улсын орчин үеийн техник технологи ашиглан туузан дамжуурга нэвтрүүлэх талаар судалж байгаа аж. Уг судалгааг Уул уурхайн яамнаас хийж байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр БНПУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ энэ талаар ярилцсан юм. Үүнээс гадна Польш улстай “Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг”-ийг байгуулж, манай улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин