
Энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас анхны хэлэлцүүлгээр батлах саналыг үндэслэн санал хураалт явуулахад, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дээрхи хуулиуд батлагдлаа. Ингэснээр монголчууд Цагаан сарын шинийн гуравны өдөр бүх нийтээр амрах буюу сар шинийн өдрүүдэд нийт гурван өдөр амардаг болж байгаа юм.
Ш.ЧИМЭГ