
Харин нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12-00 тусгай дугаарт 1821 хүн холбогдож саналаа хэлснээс 54,4 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд интернет болон мессэж, иргэдийн утсаар холбогдож өгсөн саналуудыг нэгтгэснээр нийт дүнгийн 70,1 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө.
Ийнхүү 50 орчим мянган иргэдийн асуулгаар "Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй" гэсэн санал гарсан тул эл асуудлыг дахин НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Д.БҮҮВЭЙ