Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгаа аж. Үүнээс А-80 автобензин 38, АИ-92 автобензин 38, дизелийн түлш 35, ТС-1 23 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Газрын тосны газар, “Петрочайна интернэшнл” компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаа. Иймээс Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил ирэх сарын эхээр дуусах аж. Ийнхүү өргөтгөл хийгдсэнээр Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээ 3-4 дахин нэмэгдэх гэнэ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин