
Түүнчлэн Египетийн шүүх Мурсийн талын “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний зургаан лидерт бослого, үймээн өдүүлсэн хэргээр 15 жил шоронд хорих ял оноосон байна. Мөн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг дэмжсэн 17 шашны хуврагыг сүмийн номлолыг ашиглан иргэдийг бослогод уриалсан хэмээн баривчлаад байгаа юм.
Египетийн хүчнийхэн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг далимдуулан цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг булааж авсан билээ. Үүнээс хойш Мурсийг дэмжсэн олон зуун баривчилж, “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер, гишүүд, дэмжигчид хомроглон баривчлах ажиллагаа эхэлсэн юм.
Б.АНХТУЯА