Чанар эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Чанар эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулав

Дэлхийн чанар болон Үндэсний чанарын долоон хоногийг тохиолдуулан Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь “Чанар бидний зорилт” аяныг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион зохион байгуулав.

Аяныг энэ оны 1-р улиралд зарлаж шалгаруулалтыг 11 дүгээр сарын эхний 7 хоногт дүгнэсэн байна. 2013 оны “Чанар эрхэмжлэгч байгууллага”-аар “Завханбаялаг” ХК, “НИК” ХХК-ний Завхан салбарууд шалгарчээ.

“Чанар эрхэмжлэгч байгууллага”-ын туг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Жамъяантив оролцож шалгарсан байгууллагуудад баяр хүргэж өргөмжлөл гардуулав. Энэхүү арга хэмжээнд аймгийн үйлдвэрлэлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч 30 гаруй иргэд оролцлоо.

Чанар эрхэмлэгч байгууллагуудын тугийг аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын ахлах шинжээч, чанарын менежер Д.Тунгалагтуяа, “Завхан баялаг” ХК-ний ТУЗ-ийн дарга, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Юра, НИК ХХК-ний Завхан салбарын захирал Г.Ойдов нар өргөлөө гэж Завхан аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж