ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ

Хөдөлмөрийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газартай хамтран жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор “Олон улсын донор байгууллагуудын нэгдсэн уулзалт”-ыг өнөөдөр “Кемпински” зочид буудалд зохион байгуулж байна.

Уулзалтад Монголд үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ, хувийн хэвшлийн төлөвшил, хөгжлийг дэмжих зорилготой олон улсын 31 байгууллага, Монголын талаас 21 байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, ажлыг танилцуулж, хөрөнгө оруулалтыг татах, санхүүжилтийг хэрхэн оновчтой зарцуулах асуудлаар ярилцаж байгаа юм.

Одоогийн байдлаар 2014 онд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн тодорхой бус байгаа ч урьд жилүүдийнхтэй харьцуулахад бага хөрөнгө төсөвлөх шинжтэй тухай албаныхан хэлсэн юм. Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газраас “ЖДҮ хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулжээ. Тус хөтөлбөрийг  Засгийн газраар энэ оныг дуусахаас өмнө батлуулах бөгөөд батлагдсаны дараа ЖДҮ-ийг уг хөтөлбөрөөр хэрхэн дэмжихийг олон нийтэд мэдээллэх талаар өнөөдөр хурлын үеэр албаныхан хэлж байсан юм. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь ийнхүү олон улсын байгууллага, мэргэжилтнүүдтэй санал солилцож, оновчтой санал, санаачлагыг хөтөлбөрт тусган, ирэх оноос хэрэгжүүлэх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж