&#34Бидний санал хүчин төгөлдөр хэвээр&#34

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

&#34Бидний санал хүчин төгөлдөр хэвээр&#34

Европын зөвлөл ба Еврокомиссийн тэргүүн нар, Вильнюсийн саммитаас өмнө Украин юу хийж амжих тухай

Литвийн нийслэлд болох саммит нь Европын хөршийн бодлогын 10 жил болон “Зүүний түншлэл” бодлогыг эхлүүлсэн дөрвөн жилийн төгсгөл болон түүхэнд Украины  нэртэй холбогдон үлдэх юм. Гэхдээ тэр нь эерэгээр эсвэл сөргөөр үлдэнэ гэдэг нь тодорхойгүй байна. Европын холбоотой Украин эвсэлдэх гэрээнд гарын үсэг зурах санал хүчин төгөлдөр байгаа. Европтой ойртох дараагийн зам нь Гүрж ба Молдав.  Одоо уншигч та бүгдэд Герман ван Ромпей, Жозе Мануэл Баррозу нарын хамтаран бичсэн өгүүллийг танильцуулья.

Маргааш Европын  холбооны лидерүүд Зүүн Европын ажил үйлс нэгтнүүдийнхээ хамт “Зүүний түншлэл” саммит болох Литвийн үзэсгэлэнт нийслэл Вильнюст цугларна. Вильнюсийн саммит нь өргөн уудам Европ тивийн орнуудыг нийтлэг үнэт зүйлсийн үндсэн дээр ойртуулах гэсэн бидний шийдвэрийн гэрч болох юм.
“Зүүний түншлэл” нь манай зүүн хөршийн  бүс дэх улс орнуудыг улс төр ба эдийн засгийн илүү нягт интеграцид тус дэм болох бодлогын гол хэрэгсэл юм. Энэ санаачлагад Азербайжан, Армени, Белорусь, Гүрж, Молдав ба Украин оролцож байгаа.

Хуулийг дээдэлсэн үндсэн дээр алхам алхамаар ардчилсан, тогтвортой хөршлөлийг бүс нутагт бий болгох үүднээс манай түншүүдтэй  хамтран ажиллах явдал нь бидний зорилго болж байна.

Ардчилсан хөршлөл гэдэг нь олон намын системийг хүлээн зөвшөөрч, үндсэн эрх чөлөөг  сахидаг, өрсөлдөөнийг биш хамтын ажиллагааг урьтал болгосон, бие даасан тусгаар тогтнолыг хүндэлдэг тэр газрыг хэлнэ.

Хөршүүдийн эсэн мэнд, баян тансаг байх нь тэнд ажлын шинэ байрыг бий болгон Европын холбооны  болон түнш орнуудын ажил хэрэгч хүмүүсийн боломжийг хангах, тээвэр холбооны эрчимтэй  хөгжил байгаа, оюутны олон тооны солилцоотой, хүмүүс нь аялал жуучлалыг ихээр хийдэг  нутаг орон гэсэн үг юм.

Тогтвортой хөршлөл гэж нээлттэй сөргөлдөөний эрсдэл алга болсон, өөрийн улс орноос гадна хүмүүс шилдэг амьдрал хайх  нүүн шилжилтийн дарамт буурсан нутаг орныг хэлнэ.

Литвийн нийслэлд болох саммит нь Европын сайн хөршийн бодлогын 10 жил болон “Зүүний түншлэл” бодлогыг Прагад 2009 онд эхлүүлсний дөрвөн жилийн төгсгөл юм.

Бид хөршүүдийнхээ хамт эвсэл, гүнзгийрүүлэлт ба бүх нийтийн хүртээл болох чөлөөөт худалдааны бүс, ЕХ болон энэ бүс нутгийн хүмүүсийн шилжин сууршлалыг либералчлах, хөнгөлөх замыг бий болгохын тулд төлөвлөсөн чиг хандлагаа биелүүлэх тухай амбицийн гэрээ хэлэлцээр дээрээ ажлаа үргэлжлүүлж байна.

Эдгээр гэрээ нь хагас тэрбум хүнийг хамаарсан дэлхийн хамгийн том зах зээлд нэвтрүүлэхээс гадна манай түншүүдийн эдийн засгийг шинэчлэх болон нийгмийг сайжруулахад нь тус дэм болох юм.

Бид саяхан хэлэлцээр явуулж, гэрээгээ баталгаажуулж чадахаар болсон Гүрж, Молдавын хувьд энэ саммит бол мэдэгдэхүйц дэвшил болно.

Анхаарлын төвд хэлэлцээрээ хийж баталжуулахаар болсон Украин байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэрээнд гарын үсэг зуралцах бидний санал хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Энэ нь 2012 оны арванхоёрдугаар сард заагдсан асуудлаар зоримог үйлдэл, мэдэгдэхүйц дэвшил гаргах нь Украины талын улс төрийн эр зоригийг  шаардана.

Гэрээнд гарын үсэг зурах нь Украины эдийн засгийн байдалд хамгийн шилдэг дэмжлэг болно мөн бүх украинчуудын тогтвортой, чинээлэг ирээдүйг бий болгох өөрчлөлт, шинэчлэлийн ч зөв чиглэл гэдэгт бид итгэлтэй байгаа. Украины иргэд эдгээр хоногуудад Европтой эвсэх түүхэн чухал үүргийн бүрэн ойлгож байгаагаа дахин харууллаа.

Улс өрны өөрчлөлт шинэчлэл, зах зээл, чөлөөт худалдааны бүсийн тэлэлт нь эцсийн дүнд даяарчлалын эдийн засагт бүгд хожилтой байна гэдгийг харуулна. Европын холбоотой нягт  хамтын ажиллагааг Орос мэтийн хөрш орнуудтайг тогтсон харилцаан дээр бүтээхгүй. Хэн ч манай зүүний түншүүдийг Оростой харилцаагаа боль гээгүй эсвэл тэдэнтэй байгуулсан чөлөөт худалдаанаасаа татгалз гэж шахаагүй.

“Зүүний түншлэл” нь бид бүгдэд хожилтой түншлэл хэмээн бодож сэтгэгдсэн юм. Манай зүүн Европын түншүүдэд бид ирээдүйтэй страгийн  санал  ба түүнийг хэрхэн биелүүлэх санааг өгч байгаа. Шаардлагатай үнэт зүйлс, стандартыг  сахих Европын холбооны саналыг хүлээн авах эсэх нь манай түншүүдийн бие даасан шийдвэрээс хамаарна. Сонголт гадны шахалт дарамтгүй, өөрсдийн иргэдийн сонирхолд нийцсэн байх ёстой. Европын холбоо нь илүү нээлттэй байж өөрчлөлт шинэчлэл хийх сонирхолтой тэр бүгдийг ихээхэн дэмжих болно.

Европын холбооны хил хязгаарт чухал өөрчлөлтүүд гарч байна. Сүүлийн хэдэн жилийн дотор Европын холбоо нь манай зүүн хөршүүдийн хувьд худалдааны томоохон түнш, хөрөнгө оруулалтын эх сурвалж, улс төрийн  субъект бөгөөд найдвартай түнш нь болоод байна.  Энэ нь зөвхөн эхний алхамууд.

Эцсийн дүнд Европ ба зүүн хөршүүд нь тусгаарлалтын шугамгүй интеграцлагдсан тив болох нь дамжиггүй.

Зохиогчид – Европын зөвлөлийн дарга Герман ван Ромпей, Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж